Хүн дутуутай хөлбөмбөгчид 1:0-ээр хожигджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-13 15:00:46

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. 2026 онд болох Хөлбөмбөгийн ДАШТ болон 2027 онд Саудын Арабт болох Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтын 1-р шатны эхний тоглолт өчигдөр болж, Монголын баг Афганистаны шигшээ багтай Тажикистан улсын Душанбе хотын төв цэнгэлдэх хүрээлэнд өрсөлдлөө.


Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд хаалгачаар Б.Ариунболд, хамгаалагчаар Г.Бат-Оргил, О.Мөнх-Оргил, Филип Чинзориг, Б.Амгаланбат хагас хамгаалагчаар Б.Батмөнх, Х.Цэнд-Аюуш, Ц.Баасанжав, А.Дөлгөөн довтлогчдоор Г.Ганбаяр, О.Мижиддорж нар гарсан байна.


Тоглолтын эхний үе 0:0-ээр өндөрлөсөн эхний үед Монголын шигшээ багаас Ичиро Оцүка дасгалжуулагч нэг солилцоо хийсэн бөгөөд тоглолтын 43 дахь минутад Г.Бат-Оргил талбайг орхиж, түүний оронд П.Баярцэнгэл талбайд гарсан. Г.Бат-оргилын хувьд тоглолтын үеэр бэртэж, сэлгээний суудал руу шилжсэн юм.


Харин хоёрдугаар үе эхлээд Монголын багийн тоглолт сэргэж, дараалсан хүчтэй довтолгоог хийсэн ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй.


Харин Афганистаны шигшээ багаас 60 дахь минутад 9 дугаартай тоглогч Ахади Шарзагаас дамжуулалт авч, талбайн эзэн баг гоолын салхийг хагалж, тэргүүллийг багтаа авчирсан байна.


Монголын баг 70 дахь минутад дахин нэг сэлгээ хийгдэж, Г.Ганбаярыг Б.Ууганбатаар сэлгэсэн. Б.Ууганбатын хувьд талбайд гарч ирсэн даруйдаа багтаа хэрэгтэй алдаануудыг авч чадсан юм. Энэ тоглолтод багийн ахлагч Х.Цэнд-Аюуш 78 дахь минутад Афганистаны Аадигийн эсрэг контакт үүсгэж  улаан карт авснаар талбайг чөлөөлж, манай шигшээ нэг хүний дутуутай тоглолтын үлдсэн цагийг үргэлжлүүлжээ.


Хэдий хүний дутуутай тоглосон ч манай шигшээ багийн залуус хамгаалалтдаа нягтарч,  тоглолт 1:0-ээр өндөрлөжээ.


Манай баг ирэх мягмар гарагт өөрсдийн талбайдаа Афганистаны багтай 15:00 цагаас тоглох юм.

相关新闻