"Улаанбаатар MMC Энержи" баг "Шанхай 2023" Их дуулга тэмцээнд түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын 3x3 сагсан бөмбөгийн "Улаанбаатар MMC Энержи" баг "Шанхай 2023" Их дуулга тэмцээний шигшээ тоглолтод Серби Улсын "Liman" багийг 21:19 оноогоор хожиж аваргын алтан медаль хүртлээ.
Тэд
2017 оноос хойш тус тэмцээнд өрсөлдөхдөө анх удаа финалд шалгарч түүхэн хожлыг
байгуулж алтан медаль хүртэж байна.