“DENК CUP-2023" тэмцээнд аав, охин хоёр оролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын жюү жицүгийн холбоо, Denк Pharma компани хамтран зохион байгуулж байгаа “DENК CUP-2023" тэмцээнд 500 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, мастерс ангилалд өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээнд аав, охин хоёр өрсөлдсөн нь сонирхол татлаа.
Сонирхуулбал, “Говь-Пантэра” клубын 11 тамирчин хүч сорьж байгаагаас мастер ангилалд
хүч сорьж байгаа Даваагийн Буянмөнх /цэнхэр бүс/ охин Б.Индрагийн хамт энэ
удаагийн тэмцээнд өрсөлдөж байна. Аав Д.Буянмөнхийн хувьд 5 жил жюү жицүгээр
хичээллэж байгаа. Монгол Улсад энэ жил зохион байгуулагдсан Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Мөн мастерсийн улсын аварга шалгаруулах
тэмцээний дөрвөн удаагийн мөнгөн медальт, “UB PRO”, “Сөүл опен” тэмцээний алтан
медальт хөх бүстэй тамирчин юм. Тэрбээр гурван хүүхэдтэй ба охин Б.Индра, хүү Б.Тамир
нар нь жюү жицүгээр хичээллэдэг. Энэ удаагийн тэмцээнд охин Б.Индра нь оролцжээ. Түүний хувьд улсын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, “DORNOGOVI
OPEN” тэмцээний алт, мөнгө, “DALANZADGAD OPEN” тэмцээний мөнгө, “UB PRO”
тэмцээний мөнгөн медальт шар бүстэй тамирчин юм.