Ханжөүд Монголын далбааг мандуулах ёслол боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-19 09:29:23

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хятадын Ханжөү хотноо Азийн пара спортын IV наадам гурав хоногийн дараа хөшгөө нээнэ.


Долоо хоног үргэлжлэх тус наадамд манай улсаас спортын 14 төрөлд 68 тамирчин оролцох юм.


Багийн түрүүч Ханжөү хотод очсон бөгөөд тамирчдын тосгонд Монголын далбааг мандуулах ёслолд оролцжээ. Монголын баг гурван ээлжээр Ханжөүг зорих бөгөөд хоёр дахь хэсэгт пара жүдо тэргүүтэй 18 тамирчин маргааш хилийн дээс алхах гэж байна.


Ханжөүгийн наадмын нээлтэд манай багийн тугчаар хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, гавьяат тамирчин Х.Энхтуяа нарыг томилсон. Ханжөүд очсон тамирчдаас өнөөдөр бадминтон болон бочигийн төрөлд өрсөлдөх дөрвөн тамирчин ангилал тогтоох үзлэгтээ орсон байна.

相关新闻