Баян-Өлгий аймагт 11 мянга гаруй ухуулагч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-20 23:53:48

Баян-Өлгий аймгийн сумдын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн  ажил хэвийн явуулж байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар сумын сонгуулийн хорооны гишүүн 91, ахлах зохион байгуулагч 90, зохион байгуулагч 366, менежер 699,  шадар туслагч 6868, штабын ажилтан 78, ухуулагч 11182, ажиглагч 548, ИТХ-ын түр төлөөлөгч 329 гаруй хүн энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахаар болжээ.

Баян-Өлгий аймгийн хэмжээнд санал авах 90 байр ажиллах бөгөөд, энэ сонгуулиар Өлгий сумын хэмжээнд 11 санал авах байр ажиллах юм байна.

Өлгий сумын 1-8-р багийн сонгогчид 3-р ахлах сургуульд, 2-3-р багийн сонгогчид 4-р ахлах сургуульд, 4-р багийн сонгогчид  2-р бага сургуульд, 5-р багийн сонгогчид 1-р ахлах сургуульд,  6-р багийн сонгогчид  5-р ахлах сургуулийн хичээлийн байранд, 7-р багийн сонгогчид Хотгор багт, 9-р багийн сонгогчид Өскемен сургуульд, 10-р багийн сонгогчид “Зайд” ахлах сургуулийн хичээлийн байранд, 11-р багийн сонгогчид МСҮ төвд, 12-р багийн сонгогчид 1-р бага сургууль, 13-р багийн сонгогчид Дарын хичээлийн байранд очиж саналаа өгөх юм байна.

Ш.Айзаря

 

相关新闻