Булган сум үдэлт угталтын хаалгатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-21 01:43:48

Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчны даваа үдэлт, угталтын хаалгатай болов.

Булган сумын уугуул Жантекей овогт ах дүү Б.Зархум, Б.Сураухан нарын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор ахан, дүүс, үр, хүүхэд, хамаатан садан нар нь үдэлт угталтын хаалга, дурсгалын хөшөө босголоо. Уг хөшөөний нээлтийн үйл ажиллага энэ сарын 18-нд болж,  сумын иргэд, удирдлагууд оролцож, тууз хайчиллаа.

Ах дүүс Зархум, Сураухан нар сумын ИТХ-ын даргаар он удаан жил ажилласан, хүндэт иргэд байжээ. Хөшөө босгоход гурван сая төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.

Ш.Айзаря

相关新闻