ОРХОН: “Эко” хорооллын инженерийн шугам сүлжээг 543 сая төгрөгөөр засварлаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН![](/files/65360b2535679.jpeg)
Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 23./МОНЦАМЭ/. Инженерийн шугам сүлжээний ашиглалт дунджаар 15-25 жил байдаг ч “Монгол Дайван” ХХК-ийн барьсан “Эко” хорооллын гадна инженерийн шугам сүлжээ тав дахь жилээсээ гэмтэж эхэлжээ.
2019-2023 онд нийт 20 гаруй удаагийн гэмтэл гарсныг орон нутгийн
хөрөнгөөр засварласан бол өнгөрсөн оны гуравдугаар сарын 15-17-ны
хооронд 80 метр газар ухаж 15 гэмтэл гарсныг “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК засварласан
байна.
Иймд аймгийн ИТХ-ын хуралдаанаар тус хорооллын 275 метрийн урттай 5 хос шугамыг шинэчлэхэд зориулж 543 сая төгрөгийг
шийдвэрлэсэн. Үүний дагуу “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК инженерийн шугам сүлжээг засварлаж, ажлын явц 65 хувьтай байна. Одоогийн
байдлаар 113 өрх, айл, таван аж ахуйн нэгжийг дулаанаар хангаад байгаа ажээ.
Инженерийн шугам сүлжээний эвдрэлийн
гол шалтгаан нь дулааны худгийг стандартын бус ф1000
мм-ийн кольцогоор
хийж 1,2 м гүнтэй угсарсан байна. Мөн дулааны шугамыг
зориулалтын бус дулаалгын материалаар бүрснээс болж чийг үүсэж шугам цоорсон
байх магадлалтай гэж мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэж байна.