Гурван голын урсац сэргэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-10-24 15:39:25

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанаас Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт усны тоо бүртгэл хийжээ.


Тооллогын дүнд 45 гол, булаг 63, худаг 52, нуур цөөрөм 6, рашаан 6, үерийн хамгаалалтын далан нэгийг бүртгэсэн байна. Үүнээс засах шаардлагатай, инженерийн хийцтэй гүний гурван худаг байсан бол 14 булгийн ундарга, гурван голын урсац сэргэжээ. Харин хоёр нуур, хоёр рашааныг шинээр бүртгэснийг Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаанаас мэдээлэв.

 

相关新闻