Өнөөдрийн арилжаагаар 1 446 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон "III" ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн нийт 1 446 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
Харин ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай жилийн 14.412 хувийн хүүтэй, 100 000 ширхэг буюу 8.74 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга иржээ. Сангийн яам 100 000 ширхэг буюу 8.74 тэрбум төгрөгийн нийлүүлэлт хийсэн байна. Мөн өдөр MSE ALL индекс 971.03 нэгж болж 0.10 хувиар буурчээ.
Б.Заяа
注释