Пара байт харвааны тамирчид Тайландыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-16 10:44:41

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.


Найман өдөрө үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас  дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнэ нарын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий багийн хүрэл медальт Д.Сэлэнгэ, дэлхийн цомын хүрэл медальт П.Мөнхбаатар болон А.Амарбаясгалан, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөхөөр Тайландыг зорьжээ. Тус тэмцээнээс зөвхөн нэг тамирчинд “Парис-2024” зуны паралимпийн наадамд өрсөлдөх эрх олгож байна.


Пара байт харвааны Азийн аваргаас 2004 онд “Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль билээ.

相关新闻