Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв үйл ажиллагаагаа танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-17 15:47:15

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаа нь таван хэсэг бүхий цогцоос бүрджээ. Үндэсний шигшээ багийн тамирчдад үзүүлдэг эмчилгээ, спортын гэмтлийн оношилгоо, биеийн бүтцийн шинжилгээ зэрэг олон төрлийн үйлчигээг тусгай олимпын тамирчин болон иргэдэд сурталчилан таниулав. 11:00-15:00 цагийн хооронд нийт 500 орчим хүн хамрагдаж, үйлчилгээ авсан байна. Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний 21 эмч, ажилтантай бөгөөд тэд Үндэсний шигшээ багийн 196 тамирчин, 54 дасгалжуулагчид үйлчилгээ үзүүлдэг ажээ.


Энэхүү өдөрлөгийн үеэр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Спортын анагаах ухааны салбарт мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг татан оролцуулах ёстой. Үүний тулд орон тооны бус байдлаар зөвлөх хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй. Мөн өөр улсын сайн туршлагыг судалж, эрдэм шинжилгээний ажилтнуудыг чадавхжуулахыг хэрэгтэй" гэв. .


Харин САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг “Залгамж халаагаа бэлтгэх хүрээнд өөрийн улсын 13 залууг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлэгт хамруулж, хойд хөршид биеийн тамирын чиглэлээр сургаж буйгаа дуулгалаа. Түүнчлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ОХУ, БНСУ, Казахстан улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Манай төв сүүлийн үеийн хэд хэдэн аппараттай болсон” гэв.


Спортын сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд тэмцээний үеийн сандрал, түгшүүрийг багасгах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зөвлөгөө өгсөн бол хоол шим тэжээлийн ач холбогдол, тэмцээн болон бэлтгэлийн үед тамирчныг ядралтгүй, цуцалтгүй нөхөн сэргээлтийн профессийг хурдасгах ач холбогдлын талаар хоол зүйчид зөвлөж байна.









相关新闻