Улаанбаатар-Өлгий, Өлгий-Улаан байшинтын замыг ойрын хоёр жилд дуусгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙУИХ-ын чуулганы завсарлагаар орон нутагт ажиллаж байгаа эрхэм гишүүн Х.Баделхан олон нийтийн сонирхож байгаа асуултанд хариуллаа.
Орон нутгийн сонгуультай холбогдуулан зарим хүмүүс шинэ Засгийн газар цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, тэтгэлгийг хасахаар боллоо гэх зэргийн цуу яриа тараасанд орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр хариу тайлбар өгч, төр засгийн бодлогыг дэлгэрэнгүй танилцууллаа. Х.Баделхан гишүүн тус аймгийн тулгамдсан зарим асуудлын талаар ярихдаа, иргэдийн ихэнх нь шударга ёсыг жинхэнэ ёсоор нь тогтоохыг хүсч байна. Хөдөлмөрийн чадваргүй нь хоосон үлдэж, эрүүл цөөнгүй хүн тахир дутуугийн групт байдаг талаар ч ярьж байна. Тус аймагт хэвшин тогтсон ийм гажуудлыг таслан зогсоовол таарна. Мөн тус аймаг сургалтын чанараар улсын хэмжээнд сүүлдэж яваа нь боловсролын салбарт чадваргүй багш нар байдагт холбоотой. Улаанбаатар-Өлгий болон Өлгий-Улаан байшинт хоорондын цардмал зам өнгөрсөн дөрвөн жилд тавигдаж дуусахаар хөрөнгө нь шийдэгдэж байсан ч тендерийн маргааны улмаас хойшлогдсон. Эдгээр замыг ойрын хоёр жилд дуусгана. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэлэг, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно, татвар нэмэгдэхгүй. МАН, түүний Засгийн газар улс орноо 2000, 2008 онд эдийн засгийн бэрхшээлээс гаргаж байсан. Одоо та бүхэнтэйгээ хамтран зүтгэж хямралыг даван туулах болно гэж ярилаа.
Ш.Айзаря