Увсын бөхчүүд хэсгийн 2 дахь хожлоо авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-05 14:20:07

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Алтан цомын тэмцээний хэсгийн шатанд оноолт таарсан Увс болон Орхон аймгийн багууд хэсгийн хоёр дахь барилдаанаа хийлээ.

 

Хоёр аваргаар ахлуулсан “Увс нуур” галын бөхчүүд өмнөх тойрогт өрсөлдөгчөө 17:8-оор ялсан бол Орхон аймгийн эсрэг энэ амжилтаа бататгаж хоёр дахь ялалтаа авлаа.


“Увс нуур” галаас даян аварга Н.Батсуурь, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар 4 даваа авч, аварга П.Бүрэнтөгс, улсын начин О.Түмэн, аймгийн арслан Л.Энхсаруул нар тус бүр 3 даваа авч багаараа жигд амжилт үзүүлэн хэсгээс гарах нь тодорхой болж байна.

 

Харин Орхон аймгийн багаас улсын начин Ө.Батзул 4 даваа авч, аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Ч.Мөнхбат нар хоёр давааг нэмэрлэжээ. Өмнөх барилдаандаа Завхан аймагт ялагдаад байгаа Орхон аймгийн баг хэсгээс гарах магадлал тун бага болж байна.

相关新闻