ДАРХАН-УУЛ: Монгол Улсын 2023 оны “Онцлох хүүхэд"-үүд шагналаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-25 09:13:53

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас энэ оны онцлох хүүхдүүдийг өргөмжилж шагнал гардууллаа.


Хүүхэд хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмд үлгэр дуурайлал болгох зорилготой “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслол 31 дэх жилдээ зохион байгууллаа.




2023 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд Оюун ухаан”, Сурлага” “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир, спорт”, “Байгаль хамгаалал”, “Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч”, “Хүмүүнлэг энэрэнгүйайн үйлстэн”, “Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, Техник сэтгэлгээ, шинэ санаачилга”, Багийн амжилт гэсэн арван төрлөөр шалгаруулдаг аж.


Үндэсний хэмжээнд 1032 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан, үе тэнгийнхнээ тэргүүлж, манлайлсан 36 хүүхэд “2023 оны онцлох хүүхэд”-ээр шалгарчээ.




Дархан-Уул аймгаас Хүүхдийн оролцооны байгууллагын шилдгийн шилдэг номинацын эзнээр Н.Номт, Оюуны спортын төрөлд гаргасан амжилтаар Э.Үүрийнцолмон, “Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлсийн номинац”-ын эзнээр Э.Хулан нар шалгарлаа.




Мөн Дархан-Уул аймгийн бүжгийн спортын хос тамирчин Ч.Айдаулет, Э.Анужин нар шилдэг багийн номинацын эзэн болжээ.

相关新闻