ДАРХАН-УУЛ: Зам, талбайн ажилтнуудад хүнс, ахуйн хэрэглээний багц бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-27 16:10:30

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Б.Азжаргал жил бүр шинэ жилийн баярын өмнө Дархан тохижилт үйлчилгээний газар”-ын албан хаагчдад хүнсний болон ахуйн хэрэглээний багцыг бэлэг болгон өгдөг уламжлалтай. Энэ удаад "Дэзэрэт" олон улсын байгууллага, "Гүүд Нэйборс" олон улсын байгууллагатай хамтран 150-250 мянган төгрөгийн үнэ бүхий багцыг 90 өрхөд бэлэглэлээ.


Тодруулбал дөрвөөс дээш хүүхэдтэй, гэрт нь хөгжлийн бэрхшээлтэй болон асаргааны заалттай иргэн амьдардаг 25 өрхөд 250 мянган төгрөгийн багц, 65 өрхөд 150 мянган төгрөгийн багцыг өгсөн аж.


Дархан тохижилт үйлчилгээний газар нь 180 ажилтантай бөгөөд өнөөдрийн багц өгсөн ажилтнууд зам талбайн үйлчилгээний хэсгийнхэн ажээ.

相关新闻