Спортын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-15 11:05:31

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтаж тус салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулав. Зөвлөгөөнд Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл болон 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын дарга, ахлах мэргэжилтэн нийт 110 хүн хамрагджээ.


Зөвлөгөөнөөр Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Биеийн тамир, спортын салбарын энэ онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулахын сацуу 2023 онд зохион байгуулсан “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аяны үр дүнг тайлагналаа. Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилан хэрэгжүүлсэн “Эерэг хандлагарүүл нийгэм” аяныг цаашид эрчимжүүлэх хүрээнд салбарын удирдах ажилтнуудын санал бодлыг сонсож, бодлого, шийдвэртээ нарийвчлан тусгах зорилготой юм.


Б.Бат-Эрдэнэ сайд үг хэлэхдээ “Биеийн тамир, спортын салбарынхан нийгэмд эерэг нөлөө үзүүлэх нь хамгаас чухал байна. Засгийн газрын зүгээс биеийн тамир, спортын салбарынханд хандаж нийгэмдээ эерэг хандлага, эерэг нөлөөллийг түүчээлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд аян өрнүүлж, хүн амын дунд идэвхтэй хөдөлгөөнд уриалсан олон ажил хийж хэрэгжүүлж, идэвхтэй хөдөлгөөний хэв маягийг хэвшүүлэх их үйлсэд та бүхний хичээл зүтгэл их байж, амжилттай даван туулсан” гэв.


Харин БТСУХ-ны дарга О.Баттулга орон нутаг, дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын удирдлагуудын санал бодлыг сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар ярилцлаа. Мөн “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд баг тамирчидаа хэрхэн бэлтгэж буйгаа танилцууллаа.



相关新闻