Гүйлтийн цанын тамирчид тэмцээний өмнөх бэлтгэлдээ орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. “Канвон 2024” залуучуудын өвлийн олимпын наадамд олон улсын хэмжээний мастер А.Хүслэн, спортын мастер Т.Өсөх-Ирээдүй, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар гүйлтийн цанын төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөнө.
Баг тамирчид өчигдөр Олимпын хотхондоо төвхнөж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. Үүнээс гадна допингийн шинжилгээ хэрхэн өгөх тухай сургалт авч, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөнийг зөв хийх техник, аюулгүй спорт, эрүүл мэнд зэрэг сэдвээр мэргэжилтнүүдийн асуултад хариулж, мэдлэгээ сорьсон байна.
Манай цаначдын тэмцээн энэ сарын 29-нөөс эхэлнэ. Хуваарийг танилцуулъя /Орон нутгийн цагаар/.
Нэгдүгээр
сарын 29
Спринт зайн уралдаан /эрэгтэй, эмэгтэй /: 10:30-11:45 цаг
Спринт зайн финал: 12:30-14:10 цаг
Нэгдүгээр
сарын 30
Ганцаарчилсан зайн уралдаан /эмэгтэй/: 10:30-12:00 цаг
Ганцаарчилсан зайн уралдаан /эрэгтэй/: 13:00-14:30 цаг
Хоёрдугаар
сарын 1
Холимог багийн уралдаан /4x5 км/:10:30-12:00 цаг