ДАРХАН-УУЛ: Таван сургуулийн төгсөх ангийн сурагчид ЭЕШ-ын давтлагад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-16 16:12:53

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Шарын гол, Хонгор, Орхон сумдын нийт таван сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагчдыг жил бүр ЭЕШ-ын бэлтгэлийг хангуулах зорилгоор нэгдсэн давтлагад хамруулдаг. Энэ удаагийн сумдын сургуулийн сурагчдын давтлагыг нэгдүгээр сарын 15-21 -ний хооронд долоон судлагдахуунаар зохион байгуулахаар өчигдөр эхэллээ.


Энэ өдрүүдэд сурагчид өөрсдийн ЭЕШ өгөхөөр сонгосон хичээлийн давтлагад хуваарийн дагуу хамрагдах аж.


Эхний өдрийн давтлагын ирцийн тухайд Математик давтлагад 56/47, хими 17/17, монгол хэл 51/48, Физик 24/19, биологи 19/16, англи хэл 82/80 , нийгмийн ухаан 60/56, нийт давхардсан тоогоор 309/283 буюу сурагчдын 91.6 хувь хамрагджээ.

相关新闻