ДОРНОГОВЬ: Малчдад өвс тэжээл, түлш шатахууны дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-16 16:15:34

Сайншанд,  202 оны нэгдүгээр сарын 16  /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга О.Батжаргал  энэ оны 01 дүгээр сарын 15-нд Өргөн  сумын малчидтай уулзлаа.

Өвөлжилт хүнд байгаа газарт өвөлжиж байгаа 100 гаруй малчинд хүнсний багц, эмийн багц, түлш, шатахуун, түлээ нүүрс, өвс тэжээлийн дэмжлэгийг үзүүлжээ. нэгдүгээр сарын 16-ны байдлаар Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Өргөн сумын зарим газраар цас ахиу орж өвөлжилт хүндэрч мал эцэж, хорогдож байна.

Аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээс үзэхэд  нэгдүгээр сарын 18-наас хүйтний эрч чангарч, 19,20-нд нийт нутгаар цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр сарын 19-нд өдөртөө нутгийн төв болон өмнөд хэсгээр, 19-20-нд шөнөдөө нийт нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр цас орох юм.

相关新闻