ДАРХАН-УУЛ: Шарын гол сумын малчдын өвөлжилт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-18 18:46:12

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Шарын гол сумын малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. Тус сумын хувьд энэ жил 20 гаруй мянган толгой мал тоолуулсан бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумын дөрвөн шатахуун түгээх станцад шатахууны төрөл бүрд хоёроос доошгүй тонн шатахуунтай байнгын бэлэн байдалд ажиллаж байна.


Сумын дулаан хангамжийг хариуцан ажилладаг Дулаан шарын гол, Цагаан морьт компаниудын нүүрсний нөөцийг ханган, мөн бэлэн байдлыг ханган ажиллах үүрэг чиглэлийг ажлын хэсгийн өглөө.




Шарын гол сум аюулгүйн нөөцөд 2000 боодол өвс, 25 тонн тэжээл бэлтгэн хадгалж байна. Цаг агаар тогтуун, өвс тэжээл авах хүсэлт малчдаас гараагүй бөгөөд цаашид цаг агаар хүндэрвэл сумын нөөцөөс өвс, тэжээл гаргахад бэлэн ажээ.




Зэргэлдээх сумуудтай хамтран ажиллах хүрээнд Бага мухар, Их мухар, Тариат, Чавганц, Манарт гэсэн газруудад тодорхой тооны айлуудыг оторлуулахаар ярилцаж тохиролцсоныг сумын Засаг дарга энэ үеэр хэллээ.




Цаашид цас их орвол бог малд хүндхэн байх төлөвтэй байна. Шаардлагатай үед бэлчээр гаргах, техник тоног төхөөрөмжийн бэлтгэл байдлыг хангасан аж. Ажлын хэсгийн хамт ЭМГ-аас малчдад явуулын амбулаторийн үзлэг, үйлчилгээг үзүүлж ажиллалаа.

 

相关新闻