ДОРНОГОВЬ: Ихэнх нутгаар цасан шуургатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 19/МОНЦАМЭ/. Өнөөдөр Дорноговь
аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Харин нэгдүгээр сарын 20-нд нутгийн зүүн
хэсгээр цас орж, цасан шуурга, явган шуурга шуурч нийт нутгаар хүйтний эрч чангарна гэж аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.
Малаа ойрхон бэлчээх, иргэд хол замд гарахгүй байх, болзошгүй аюулаас сэрэмжтэй
байхыг аймгийн Онцгой байдлын газраас иргэд, хөдөлмөрчдөд анхаарууллаа.