ДОРНОГОВЬ: Жаран мянга гаруй толгой малыг арилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-23 13:39:38

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Цас их орж өвөлжилт хүндэрсэн тул малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлд нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байна.


Одоогоор “Бит Монгол” ХХК Дорноговь аймгийн малчдаас 64.2 мянган толгой малыг амьдаар нь худалдан авчээ. Харин Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг  “Суман зурхай” ХХК 2000 гаруй адуу, 2000 гаруй тооны үхэр, 3000 гаруй бог малыг малчдаас худалдан авсан байна.


Дорноговь аймагт энэ өвөл 4618 өрхийн 2.2 сая толгой мал өвөлжиж байгаа бол 618 өрхийн 341.6 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа гэж орон нутгаас мэдээлэв.

相关新闻