ДОРНОГОВЬ: “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-24 13:16:05

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Уламжлал болгож хэвшсэн “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран нэгдүгээр сарын 24-26-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.


Сар шинийн баярын идээ ундааны хэрэглээг нэг дороос хүргэх зорилготой энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд мах махан бүтээгдэхүүн, сүү,сүүн  бүтээгдэхүүн, үндэсний хувцас, хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх юм.


Мөн шилдэг жижиг дунд үйлдвэрлэгч, өрхийн үйлдвэрлэгч, мах, сүүн бүтээгхэдүүн, шилдэг сумыг шалгаруулна. Дорноговь аймагт ингэний хоормог, буцалгаа, хүний эрүүл мэндэд нэн сайн гэгддэг загасгал цайны иж бүрдэл, чулуун гоёл зэрэг хүний эрэлт хэрэгцээнд нийцсэн брэнд бүтээгдэхүүн олноор буй болоод байгаа юм.  

相关新闻