ДАРХАН-УУЛ: “Үнэгүй такси” үйлчилгээг 7 хоног явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дуудлагын такси үйлчилгээний соёлыг Дархан хотод нэвтрүүлээд таван жил болж буй “UBCab” Дархан салбар өдгөө 800 гаруй жолоочийг эгнээндээ нэгтгэжээ. Таван жилийн ойн хүрээнд иргэд, үйлчлүүлэгчдэдээ зориулан “Үнэгүй такси”-г долоон өдөр явуулахаар болжээ.
Энэ ажилд “UBCab-Үнэгүй
такси” гэсэн тэмдэглэгээтэй таксигаар үйлчлүүлэх боломжтой бөгөөд
Дархан хот дотор хэрэгжих аж.
Түүнчлэн Дархан хотын иргэдэдээ зориулан UBEats онлайн хоол
хүргэлтийн үйлчилгээ, улс, хот хоорондын дайвар хүргэлтийн үйлчилгээг тун
удахгүй нэвтрүүлнэ гэж "UBCab" Дархан салбарын захирал Б.Атархишиг онцоллоо.