Нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХ-д сонгогдохоор МАН, АН тус бүрээс 31, бие даагч хоёр хүн нэрээ дэвшүүллээ.
Эдгээр нэр дэвшигчдийн 62-т нь эрхийн мандат олгов. Хоёрынх нь асуудлыг хуульд нийцүүлэн шалгаж байж шийдэхээр боллоо. Сурталчилгааг аравдугаар сарын нэгний өглөө эхэлнэ. Тэрнээс наана болон сурталчилгааны үеэр шөнийн цагаар сурталчилгаа хийхийг хатуу хориглоно гэж сонгуулийн хорооны дарга Х.Серикбол анхаарууллаа.
Ш.Айзаря