Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрт өргөдөл хүлээн авч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. АНУ-ын Төрийн департамент, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан 2025-2026 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч эхэллээ.
Тус оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос хоёр Засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалтыг явуулах болж жилд 25 хүртэлх тооны оюутан хамруулж байгаа аж.
Тус хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол https://www.meds.gov.mn/post/152429 холбоосоор орж үзэх боломжтой.