Улаанбаатар хотод их цэвэрлэгээний болзолт уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-01 15:33:22

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдаан”-ыг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Өнөөдрөөс эхэлж байгаа уг уралдаан 15 хоног үргэлжлэх юм.

 

Цэвэрлэгээнд есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, орон сууцны контор, сургууль, цэцэрлэг, хог хаягдал, зам цэвэрлэгээний байгууллага, иргэд хамрагдана.


Болзолт уралдаан нь:

1. Хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлээр:

Аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, төрийн байгууллагууд, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн оролцоог хангуулах, халтиргаа гулгаа, хог хаягдлыг цэвэрлэх;

Гудамж, зам талбай дахь ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх

Хогийн сав, хогийн бункеруудыг суллах

Шөнийн тээврийн машины тоог нэмэгдүүлж, зуслангийн бүс, орон сууц, гэр хорооллын айл өрх, байгууллага, аж ахуй нэгжийн хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг сайжруулах

Үерийн далангийн суваг, гуу жалганы ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх

Дүүрэг дотооддоо тодорхой үр дүнд чиглэсэн ажил санаачлан зохион байгуулж, өргөжүүлэх



2. Гэрэлтүүлгийн засвар арчлалтыг сайжруулах, асалтыг нэмэгдүүлэх чиглэлээр:

Гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх

Шонгийн тагжуулалт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрхэн ажилласныг шалгаж, үр дүнг дүгнэх аж.


Аяны хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажилд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв болон холбогдох байгууллагуудын оролцсон Хяналтын баг ажиллаж явцын үнэлгээг хийж ажиллах юм.






相关新闻