Харбины дэлхийн цомд Монголын триатлончид шагналт байрт шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-05 12:02:14

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулсан өвлийн триатлоны 2024 оны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний элит ангилалд Итали, Герман, Хятад, Монголын тамирчид гүйлт, дугуй, гүйлтийн цанын төрлөөр өрсөлдлөө. 


Манай улсаас оролцсон Зэвсэгт хүчний 011-р ангийн ахлагч Н.Алтаншагай шагналт V, “Рөүд Монголиа” клубын тамирчин Л.Баярцэнгэл VI байрт шалгарсан байна. Тамирчид дөрвөн км гүйж, зургаан км дугуйгаар жийж, 4.6 км замыг гүйлтийн цанаар туулснаар барианд оржээ.  Монголчууд анх удаа өвлийн триатлоны олон улсын тэмцээнд оролцсон нь энэ бөгөөд тэднийг Ц.Баярхүү дасгалжуулав. 


Сонирхуулахад, энэ сарын 24-нд “Мишээл” танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэнд өвлийн триатлоны анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Анхдугаар УАШТ нь элит, сонирхогч, өсвөр нас гэсэн гурван ангилалд болох юм. Улсын аваргад оролцогчид хоёр км гүйж, таван км замд дугуй жийж, 3 км зайг гүйлтийн цанаар туулах ажээ. 

相关新闻