Хаасан автозамуудыг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-18 11:00:57

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар  2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас  өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл зургаан чиглэлд автозамыг хаасан билээ.


Тэгвэл дөнгөж сая доорх замуудыг нээлээ.

-А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр

-А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь

-А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад

-А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан

-А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан

 -А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламж хэвийн үргэлжилж эхэллээ.


Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч ихэнх нутгаар хүйтэн, авто зам халтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.


相关新闻