Азийн өвлийн IX наадам БНХАУ-ын Харбин хотноо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-02-22 11:21:21

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ҮОХ болон “Ханжоу 2022” Азийн наадмыг зохион байгуулах хорооны саналаар “Харбин 2025” Азийн IX өвлийн наадмыг 2025 оны 2 дугаар сарын 7-14-нд зохион байгуулахаар эцэслэн шийдвэрлэснийг Азийн олимпын зөвлөл мэдэгдлээ.


Азийн олимпын зөвлөл /АОЗ/ болон БНХАУ-ын Үндэсний олимпын хорооноос Азийн IX өвлийн наадмыг Харбин хотноо зохион байгуулахаар 2023 онд Тайланд улсын Бангкок хотноо болсон Ерөнхий ассамблейн үеэр шийдвэрлэж, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.


Азийн өвлийн наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлттэй улс орон цөөн байгаа учир, наадмыг 4 жил тутам зохион байгуулах боломжгүй байгаа юм. Сануулахад, Азийн VIII өвлийн наадам 2017 онд Япон улсын Саппоро болон Обихиро хотноо болж, манай улсаас гүйлтийн цана, уулын цана, биатлон, хоккей, тэшүүрийн төрөлд 46 тамирчин оролцож байсан түүхтэй.  


Ташрамд дурдахад, АОЗ-ийн 2022 оны Ерөнхий ассамблейгээс Азийн X өвлийн наадмыг Саудын Араб улсын Трожан хотноо 2029 онд зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа юм.

相关新闻