Тавь гаруй сум мөсөн зудтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд хоёрдугаар сарын 29-ний байдлаар, 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 сум, нийслэлийн 4 дүүрэг цагаанаар зудархуу байна.
Тодруулбал, Увсын Өндөрхангай, Говь-Алтайн Есөнбулаг,
Дэлгэр, Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баянлиг, Гурванбулаг, Галуут,
Жаргалант, Хөвсгөлийн Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Архангайн
Жаргалант, Цахир, Өлзийт, Төвшрүүлэх, Хангай, Цэнхэр, Өвөрхангайн Өлзийт,
Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт,
Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дэрэн, Өндөршил, Дэлгэрцогт, Сайнцагаан,
Дорноговийн Иххэт, Өргөн, Хэнтийн Баянмөнх, Дархан, Галшар, Баянхутаг,
Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан,
Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад
цасны нягт 0.35-0.72 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудтай байгааг УОК мэдээллээ.