ӨНӨӨДӨР: “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн боломж”-ийн талаар танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-03-07 06:56:08

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 7-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30-14.30 цагт: МҮХАҮТ-д: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн "EMPOWERING WOMEN 2024 | Trade Tech Talent" үйл ажиллагаа, уулзалт болно.

11.00 цагт: ХЭҮК-т: Гэр бүлийн хүрээн дэх жэндэрийн эрх тэгш байдлын талаарх судалгааг танилцуулна.

11.00 цагт: ОБЕГ-т УОК ээлжит мэдээллээ хийнэ. 

11.00 цагт: МОНЦАМЭ агентлагт: “Зан үйлийн өргөө” ТББ-аас малчдад туслах “Авралын аян” зарлаж буй талаар мэдээлнэ. Энд “Монгол уншлагат Түгээмэл ивээл төв”, “Монголын Онцгой гамшгийн эрсдэл үнэлэгчдийн холбоо” зэрэг ТТБ-ууд нэгдэж байгальтай зөв харьцах аргачлалыг танилцуулж зөвлөх юм. Утас: 8803-6006.

11.30 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн “Зангиа.мн” сайтаас “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх болон хөгжих боломж”-ийн талаар мэдээлнэ.

12.00 цагт: Сүлжээний бизнес гэдгээр эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй талаар иргэн Б.Оюундэлгэр, түүний өмгөөлөгч мэдээлэл хийнэ.

14.00 цагт: “Автобус-1” бааз дээр: Д ангиллын хоёрдахь ээлжийн жолооны курст үнэгүй суралцаж автобусны жолоочын шалгалтад тэнцсэн 15 иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулна. Утас: 8810-5479.

-Монгол Улсын иргэд өнөөдрөөс эхлэн Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлнэ.







相关新闻