ЭМЯ ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДӨнөөдөр дэлхийн улс орнуудын Ахмадын баярын өдөр тохиож байна.
Ахмад настны баярыг тэмдэглэх НҮБ-ын шийдвэр 1990 онд гарч, манай улс 1992 оноос тэмдэглэж иржээ. НҮБ-ын гишүүн улс бүр аравдугаар сарын 1-нийг ахмадуудын эрхийг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэдэг.
ЭМЯ-ны удирдлагууд энэ өдөр алтан үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ахмадууддаа баярын мэнд хүргээд, 2016-2020 онд Монгрл Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцуулан, ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, залууст үргэлж үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөв.
Ахмад үеийнхнийхээ бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад ахмадууд талархаж буйгаа илэрхийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүслээ.
Ж.Болор