Мотоспортын П.Мөрөн шилдэг 10-т шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-11 10:49:25

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. АНЭУ-д болсон Abu Dhabi Desert challenge 2024 олон улсын раллид мотоциклийн төрөлд оролцсон Монголын тамирчин П.Мөрөн шилдэг 10-т шалгарлаа.


Энэ төрөлд 24 орны 32 мотоциклч хурд сорьсноос П.Мөрөн КТМ мотоцикл хөлөглөн 3:09:24 амжилтаар 10 дугаар байр эзэлсэн байна.


Abu Dhabi desert challenge ралли нь алдарт “Дакар”-т оролцох эрхийн оноо олгодог цуврал уралдааны нэг юм. 







相关新闻