Ахмадууд “1000 төгрөг” аян санаачлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-03 11:49:38

Ахмад настан бүр 1000 төгрөгийг хойч ирээдүй болсон хүүхэд багачууддаа зориулан хандивлах санаачилгыг аймгийн ахмадын хороо гаргасан байна.

Ахмад настнуудын цуглуулах хандиваар сургууль, цэцэрлэгийн хүүхдийн сурч хөгжихөд нь тустай бага ч гэсэн хөрөнгө оруулалтыг хийх зорилготой бөгөөд энэ нь  ахмадуудын үр хойчоо энэрэх сэтгэлийн бэлэг болох юм гэж  аймгийн Ахмадын хорооны дарга Д.Цэрэндорж хэллээ.

Дундговь аймагт 5 мянга гаруй ахмад настан аж төрдөг бөгөөд “1000 төгрөг” аянд нийт ахмадуудаа оролцохыг уриалж байгаа ажээ.

Т. Отгонтуяа

相关新闻