Аюулаас сэрэмжлэх тухай санамжуудыг зам дагуу байршуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЗудын аюулаас урьдчилан сэргийлж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг сануулсан самбаруудыг Мандалговь хотын төв дэхь зам дагуу байршуулжээ.
Байгаль цаг агаар, гал түймэр, ахуйн болзошгүй аюулаас сэрэмжлэх тухай санамжийг хотын төвд ингэж байршуулах нь өдөр тутамд иргэдийн нүднээ өртөж, анхаарал сэрэмжийг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн аймгийн Онцгой байдлын хэлтэс энэхүү самбарыг хийжээ.
Автозам дагуух гэрэлтүүлгийн шон дахь рекламын жижиг самбарыг ашиглан өнгөрсөн жил ч мөн санамж мэдээллийг байршуулж байсан бөгөөд сая ийнхүү шинэчилсэн. 6 төрлийн санамж бүхий 120 самбарыг 60 цэгт байршуулсан гэж ОБХ-ийн дарга Я.Алтанхундага хэллээ.
Самбарт санамжаас гадна шаардлагатай үед шуурхай холбогдох утасны дугаар, онцгой үеийн мэдээлэл авах хаягуудыг бичсэн байна.
Санамжийг хэвлэж байршуулахад шаардагдсан 870 гаруй мянган төгрөгийг Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөр санхүүжүүлжээ.
Т. Отгонтуяа