Эдийн засгийн гол өсөлт уул уурхай, зам тээвэр, үйлчилгээний салбарыг хамарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-21 17:20:34

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлий‌н 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв.


Дэлхий дахиныг хамарсан цар тахал, геополитикийн хямралт нөхцөл байдлын нөлөөгөөр манай улсын эдийн засгийн өсөлт 2020 онд 4.6 хувиар агшиж, гадаад валютын албан нөөц 2022 оны наймдугаар сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буурч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл сүүлийн 4 жил алдагдалтай гарч, инфляц 2022 оны хагас жилд 16.1 хувь хүртэл өссөн зэрэг тогтворгүй нөхцөл байдалтай тулгарсан. Гэсэн хэдий ч эдийн засгийг тогтворжуулах, суурийг нь тэлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, экспортын валютын орлогыг нэмэгдүүлэх бодлогуудыг авч хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг өнгөрсөн онд 7 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны байдлаар 5 тэрбум ам.долларт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 763 тэрбум төгрөгийн ашигтай гарч, инфляц 7.9 хувь болж бууран нэг оронтой тоонд орсон аж. Түүнчлэн Засгийн газрын томоохон төлбөрүүд болох “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ” бондыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүрэн төлж, гадаад өрийн дарамтыг шийдвэрлэн, тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлжээ.


Эдийн засгийн гол өсөлт уул уурхай, зам тээвэр, үйлчилгээний салбарт гарсан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд онцолж байв. Салбарын өсөлтөөс орлогыг төсөв дээр татаж, бүрдүүлээд төсвөөс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсэн хэмээн дурдсан юм. 


相关新闻