ӨНӨӨДӨР: “Монгол судлалын шинэ эрин-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны дөрөвдүгээр
сарын 5
/МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр
сарын 5-ны баасан гарагт болох зарим үйл явлын тойм:
08.30-19.00 цагт: МУБИС-д: “Монгол судлалын шинэ эрин-2024” олон улсын
эрдэм шинжилгээний хурал болно.
-УИХ-ын нэгдсэн чуулганы
хуралдаантай.
09.00 цагт: Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зэвсэгт хүчний ангиудын тактикийн хээрийн сургуульд сэтгүүлчдийг оролцохыг урьжээ. Утас: 9979-5099, 8912-5099.
10.00-12.00 цагт: Удирдлагын академид: Тус академийн 100 жилийн ойн ёслол болно.
11.00 цагт: “Пума”
зочид буудалд: Манай улсад ирсэн Германы
Тюрингэн мужийн боловсрол, бизнесийн салбарынхан Герман улсад нарийн мэргэжлээр суралцах талаар мэдээлнэ. Утас: 9910-9295.
11.00-14.00 цагт: МҮЭ-ийн СТО-нд: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 300 багш ажилтны чуулга уулзалт болно. Утас: 9929-5063, 9916-2538.
12.00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: “Hero”-ийн найруулагч Б.Баатар сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагын яриаг дур мэдэн нэвтрүүлгийн эвлүүлэгтээ ашиглаж, зөвшөөрөлгүйгээр цацсан талаар шүүхэд ханджээ. Утас: 8569-1176.
16.00 цагт: ОХУ-ын А.Солженицыны
нэрэмжит сангаас МБИС-д
Оросын тэргүүлэх хэвлэлийн газруудын номуудыг бэлэглэж, номын үзэсгэлэн нээнэ. Утас:
9974-9024.
-АХБ-ны
суурин төлөөлөгч “Эрчим хүчний шилжилт” сэдвээр эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзана.
-Дорноговь
аймгийн Сайншанд хотод Олон улсын боловсролын үзэсгэлэн гарна.
-Романтизмын
үеийн суут хөгжмийн зохиолч Феликс Мендельсоны бүтээлүүд Улсын Филармонийн
тайзнаа эгшиглэнэ.
-“Мишээл Экспо” төвд: “Улаанбаатар барилга-2024” үзэсгэлэн гарч байна.