Нийгмийн халамжийн мөнгийг энэ сарын 15-наас олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарь гарчээ.
Хуваарийн дагуу хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 18-нд олгоно. Харин нийгмийн халамжийн тэтгэврийг дөрөвдүгээр сарын 15, 25-нд олгох аж.
“Эхийн алдар” одонгийн мөнгөн тусламжийг энэ сарын 25-нд, “Насны хишиг”-ийг энэ сарын 15-нд олгохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.