Дундговийн нутгаар бороо оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-05 09:29:32

Урьд шөнө Дундговь аймгийн нийт нутгийг хамран бороо оров. Өнөө өглөө 8 цагийн байдлаар хамгийн ихдээ Хулд, Адаацаг сумын нутагт 9.0- 11.0 мм хур тунадас, бусад сумын нутгаар 1.0- 4.0 мм хур тунадас орсныг аймгийн УЦУОШ- ний газраас мэдээллээ.

Хур тунадас өнөөдөр өдөртөө зүүн талын нутгаар орж өнгөрнө. Энэ сарын 6- 7- нд шилжих шөнө мөн нийт нутгийг хамарсан хур тунадастай байх урьдчилсан төлөвтэй байна гэлээ.

Урьдчилсан байдлаар энэ сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр бороо, хур тунадастай.Гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар салхи секундэд 16- 18 метрт хүрч ширүүсэн шороон шуургатай байх төлөв гарсан байна.

Агаарын температур нутгийн хойд хэсгээр 0- 5 градус дулаан буюу олон жилийн дундажийн орчимд байх бол  хур тунадастай өдрүүдэд бага зэрэг хүйтэрч, шөнөдөө 7- 12 градус хүйтэн, өдөртөө 1- 6 градус дулаан байх ажээ.

Т. Отгонтуяа         

相关新闻