Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМИхэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж салхины хурд 16 метр секундэд хүрч ширүүсээд байна.
Иймд орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчих, тээврийн хэрэгслийн техникийн бүтэн байдлыг хангаж замд гарах, үзэгдэх орчноо зөв тооцоолж, тохирох хурдыг сонгож явахыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Өчигдрийн байдлаар улаан даваа- Бодончийн хавцал хооронд 70 км-т цасаар шуурсан байгаа бол өнөө өглөө Улаанбаатар-Багануур-Цэнхэр мандал, Улаанбаатар-Багахангай дүүрэг чиглэлд цас орж байна хэмээн албаныхан хэллээ.
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ