ДАРХАН-УУЛ: Дарханы дулааны цахилгаан станцын бүрэн зогсолт ирэх даваа гарагт эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-06-04 14:01:11

Дархан, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-ийн энэ оны бүрэн зогсолт энэ сарын 10-нд эхэлнэ. 2024 оны зуны бага ачааллын горим ажиллагааны баталсан хуваарийн дагуу 13-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.


Бүрэн зогсолтоор 2023-2024 оны өвлийн бэлтгэл ажлыг хангахаар уурын шугам, тэжээлийн усны шугам зэрэг байнгын ажиллагаатай тоног, төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээг хийж, гэмтлүүдийг засварлана.


Дээрх өдрүүдэд хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.

相关新闻