ӨНӨӨДӨР: СЕХ УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нарт үнэмлэх олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 10-ны даваа
гарагт болох зарим үйл явдлын тойм:
08:30 цагт: СЕХ УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нарт үнэмлэх олгоно. УИХ-ын 2024 оны
сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.
10:00 цагт: УДЭТ-ын өмнө: ХҮН намын сонгуулийн нээлт болно. Утас:8800-2705.
11:00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Эгийн голын эрчим хүчний төсөлтэй холбоотойгоор иргэдийн төлөөлөл мэдээлнэ.
11:00 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: "Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн сурталчилгааны нээлт болно. Утас: 9111-7815, 9900-7925.
-"Улаанбаатар" театрын уран бүтээлчид гадаад, дотоодын аялагч,
жуулчдад зориулсан "Тал нутгийн аялгуу" тоглолтоо толилуулна.
-Сүхбаатар, Дорнод аймагт “Органик Монгол хөтөлбөр”
Гидропоник Тариаланчдын Мэргэжлийн холбооноос хамтран зохион байгуулж буй
хүнсний ногоочдод зориулсан танилцуулга, нээлттэй өдөрлөг болно.