БАЯНХОНГОР: Ажлын цагийг өөрчиллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төр захиргааны байгууллагын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Тодруулбал, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн аймгийн төр захиргааны байгууллагын ажил 8:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна.
"Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд төрийн албан хаагчдын гэр бүлдээ зарцуулах цаг, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээр тус зохицуулалтыг хийжээ.
Цагийн зохицуулалт наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжинэ.