Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-06-17 05:29:32

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. -2024 оны зургаадугаар сарын 17-23-нд болох үйл явдлын тойм-

 

Улаанбаатарт:

6 дугаар сарын 17-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 5 сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулна.

6 дугаар сарын 19-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

6 дугаар сарын 19-нд: МҮХАҮТ, БНСУ-ын “Сигма” компани хамтран “Монгол Улс, БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалт” зохион байгуулна.

 

6 дугаар сарын 19-нд: Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн “Монголын дата клуб” иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийнхэнд зориулан“Олборлох салбарын өгөгдлийн шинжилгээ ба дүрслэл” сургалт уулзалт зохион байгуулна.

6 дугаар сарын 22-нд: УДБЭТ-ын 61 дэх улирлын тоглолтоо Ж.Пуччинийн “Чио Чио сан” дууриар хаана.

6 дугаар сарын 22-23-нд: Улаанбаатар хотноо волейболын олон улсын тэмцээн болно.

 

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа 27-ныг хүртэл үргэлжилнэ.

УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулж иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ оны дөрөвдүгээр 29-нөөс зургаадугаар сарын 29 хүртэл зогсоогоод байна.

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зургаадугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд зогсоох хуулийн зохицуулалттай.

"Монголын Урлагийн Зөвлөл"-өөс гурав дахь удаагаа зохион байгуулж буй “Моушин Монголиа" наадам үргэлжилж байна.


Орон нутагт:

6 дугаар сарын 13-нд: Сэлэнгэ аймгийн “Асгатын дов” уламжлалт анагаах ухааны эмнэлэгт

Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгээс Уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэх, онол дадлага хосолсон, эмчилгээ оношилгоо эмнэлзүйн ахисан шатны кредитгүй сургалт зохион байгуулна.

6 дугаар сарын 20-нд: Дорноговь аймгийн Сайншанд хотын “Саранхөхөө театр”-т Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн “Болор эгшиглэн”, Өмнөговь аймгийн сурагчдын “Гурван сайхны эгшиглэн” хамтлагийн хамтарсан дан хөгжмийн тоглолт болно.

6 дугаар сарын 22-29-нд: Өмнөговь аймагт “Монгол говь” 225 км-ын олон улсын, олон өдрийн гүйлтийн тэмцээн болно.

6 дугаар сарын 23-нд: Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Хөгжимт жүжгийн театр”-т Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн “Болор эгшиглэн”, Өмнөговь аймгийн сурагчдын “Гурван сайхны эгшиглэн” хамтлагийн хамтарсан дан хөгжмийн тоглолт болно.

 

Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төвд хүүхэд багачуудад зориулсан "Миний монгол хувцас", "Монгол төрийн шүтээн", "Монгол гэр", "Би зураач", "Зургийг өнгөөр ялган будацгаая" боловсролын хөтөлбөр, насанд хүрэгчдэд зориулсан "Мандала амар амгалан" боловсролын хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна.

 

Завхан аймагт “Монгол өв соёлоо дээдэлье” музей үзэх аян үргэлжилж байна. Мөн Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн төв номын санд ахлах ангийн сурагчдад ЭЕШ-д бэлтгэхэд зориулсан номын нээлттэй уншлага зохион байгуулж байна.

 

Хилийн чанадад:

 

Гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн УИХ-ын сонгуулийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20-23-ны өдөр 07:00-22:00 цаг /орон нутгийн цагаар/ хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт авна.

相关新闻