ДОРНОГОВЬ: Түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Энэ оны зургаадугаар сарын 15-ны байдлаар Дорноговь аймгийн Дэлгэрэх, Айраг, Алтанширээ сумаас бусад нутгаар хуурайшилт ихтэй гандуу байна.
Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр энэ
сарын 18,19,20-нд зарим
газраар, 23,24-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.
Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны үеэр түр зуур ширүүснэ. Харин агаарын температур, шөнөдөө нийт нутгаар 17-22 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 30-35 градус хүрнэ.
Тиймээс, агаар, хөрсний хэт халалттай холбоотой ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох, борооны үеэр салхины хурд түр зуур ширүүсэх нөхцөл бүрдэж байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.