Г.Мөнхбат самбо бөхийн ДЗАШТ-ээс алтан медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТРумын улсад болсон самбо бөхийн дэлхийн залуучуудын АШТ-ий 52 кг-д Г.Мөнхбат алтан медаль хүртэж, аваргын тавцанд гарч Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тус тэмцээний өсвөр үеийн АШТ-ий 40 кг-д Б.Туул мөнгө, 70 кг-д Х.Оюунгэрэл, залуучуудын ангиллын 82 кг-д С.Зээбүргэд, 52 кг-д Д.Болор-Эрдэнэ нар хүрэл медалийн эзэд болов. Мөн Б.Энэбиш, Г.Болор-Эрдэнэ, М.Даваасүрэн, Б.Алтанчимэг нар V байрт шалгарсан байна.
Д.Өлзий