Сонгуулийн өдөр онцгой байдлын 535 алба хаагч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-27 11:20:03

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалттай холбогдуулан санал авах өдрийн цаг агаарын төлөв байдал, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл өглөө.


Сонгуулийн санал авар өдөр улсын хэмжээнд нийт онцгойн 535 алба хаагч үер, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдалд ажиллах ажээ.


ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ ярихдаа, “Нийслэл хотод маргааш үдээс хойшдоо түр зуурын аадар бороо орох урьдчилсан төлөвтэй байна. Харин зургаадугаар сарын 29-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Энэ бороо төвийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үргэлжилсэн маягтай орох төлөвтэй. Мөн Хангайн нуруу болон бусад нутгаар түр зуурын аадар борооны эрчимтэй хур тунадастай байна” хэмээв.


Тиймээс хол, ойрын замд гарахдаа урьдчилсан сэргийлэх мэдээллийг авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагах, баталгаат зам, гүүрээр зорчих, хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа. 

相关新闻