Монголоор овоглосон “Мongolian Saturday” морь түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭАНУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах “Breeders’ Cup”-ын өмнөх сорил уралдаанд Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын “Мongolian Saturday” буюу “Монголын Бямба гараг” хүлэг морь түрүүлж, торгон жолоогоо өргүүлжээ.
“Монголын Бямба гараг” өнгөрсөн жил тус уралдаанд аман хүзүүдсэн билээ. “Мongolian Saturday” дэлхийн аварга шалгаруулах “Breeders’ Cup-2015” уралдаанд түрүүлж, дэлхийн түүхэнд нэрээ тамгалсан “Морьтон монголчууд”-ын удам өнөө цагийн монгол уяачийн эрдэм, ухааныг дэлхийн дэвжээнд дуурсгаж чадсан юм.
Д.Өлзий