Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км замыг шинэчлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар, хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.
Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотой тус замын суурь асфальт бетон хучилтыг хийв. Наадмын дараа буюу энэ сарын 15-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 30 хүртэлх дахин асфальт бетоноор хүчитгэх юм. Ингэхдээ тус замын худгийн таг өндөрлөх, ус зайлуулах шугам хоолой шинээр угсарч хашлага солих аж.